2014-04-22,09:02

Миний найзууд

Миний найзууд гэж дуу шуутай галзуу хонгорууд
Миний найзууд гэж дурлалдаа шатсан гал хамууд
Миний найзууд гэж хайр гэрэлтсэн цэцэгс
Миний найзууд гэж эрхэмлэн нандигнах эрдэнэс
Миний найзууд гэж хараад л хөгжилдөх марзан золигнууд
Миний найзууд гэж нэгнээ олсон ховорхон тохиол
Миний найзууд гэж насан туршдаа хамт байх нөхөд
Миний найзууд гэж дэлхийг гэрэлтүүлэх нар
Миний найзууд гэж Тэнгэрийг чимэх одод
Миний найзууд гэж Шөнийг гийгүүлэх сар
Миний найзууд гэж моддыг чимсэн навчис
Миний найзууд гэж голыг чимсэн хун


бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 73

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)