2014-05-28, 10:40

заавал мэддэг 10 шүлэг

. Д.Нацагдорж : Миний нутаг

Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.
Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “У...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 104
2014-05-28, 10:24

Зун цаг сайхан


Зун чи юугаараа сайхан гээч?

Зөөлөн салхи чинь сэтгэл сэргээдгээрээ

Зүсэр бороо чинь нэгийг бодогдуулдгаараа

Зуурдхан учрал чинь зүрх догдлуулдгаараа...

Photobucket

 

         Зун чиний бүх юм чинь сайхан

          Зүгээр л гадуур алхахад ч сайхан

           Голын харгиаг ширтэхэд сайхан

           Ганган байгалийг харах сайхан


...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 369
2014-05-28, 10:17

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 57
2014-05-21, 10:36

Ичиг ичиг

Аяа бас, буян хураасангүй насжисан хөгшид ичиг

 Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг

Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг

 Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

 Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг

Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг

Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг

 Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзари нар ичиг

 Аяа бас, өдөр хийдэд суугаад, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг

 Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг

 Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй, өртөг бодогч эмч нар ичиг

 Аяа бас, өөр^йн гэмийг үзэхгүй бусды...

бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 66
2014-05-21, 10:29

Найз

Анд нөхөдөө байгаа дээр нь хайрла магагдгүй өнөөдөр хамтдаа инээж цалгиж явсан  анд чинь маргааш нь бурхан орон луу эс мэдлээ  найз бол өөрсдийн сонгож авдаг гэр бүл юм хөөрхөн биш эгдүүтэй бай ухаалаг биш өөрийнхөөрөө бай мөнгөтэй биш сэтгэлтэй бай худалч биш үнэн ч бай найз охинтой биш эхнэртэй минь гэж бодож хайрлаж бай 



...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 68
2014-05-13, 08:58

Бүсгүй чамд илгээх захидал

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг  тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 50
2014-04-30, 10:46

Ганцхан ...

Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь ч хэлж зүрхлэхгүй..Түүндээ л би хайртай
Энэ хорвоогийн бүх хайртай хосуудыг
Миний найз хайрын бурхан учруулдаг юм
Эрхгүй нэг өдөр чамайгаа би олж харсан
Маргааш нь би найздаа хэлсээн
Тэгтэл чамайг надтай учруулсан
Тэсэлгүй чи намайг хайрласан
Тэр үеэс хойш бид хорвоогийн
сайхан хосуудын нэг болсон
Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зүрх догдлуулсан харцанд би дуртай
Будран орох цасанд би дуртай
Бусдаас илүү ганцхан чамд л дуртай
Нууцлаж явсан жилүүдийнхээ сэтгэлийг нээгээч хайрт минь
Нулимсан дусал ...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 25
2014-04-29, 08:47

Хайртай аав ээж хоёртоо зориуллаа

Хичээлээ тараад оройтож харихад минь
Хичнээн их санаа зововоо гэж үглэн угтдаг ээж минь
Давтлагатай байнаа нэлээн оройтох байх гэж утасдахад минь
Дөхөхөөрөө дохичихоорой гарч тосъё хэмээдэг дөлгөөн аав минь
Гэнэхэн сэтгэлдээ ээж аавын сүртэйг гайхаж
Гэрлэж амжаагүй явахдаа заримдаа төвөгшөөдөг байсан ч
Он цаг өнгөрч хүний хүн болоод
Оройтож харих болгондоо та хоёрыгоо үгүйлэх юм
Амьдрал хүн болгонд шудрага ханддаггүй гэдгийг
Аавыгаа хаалга саван цүнхтэй хувцасаа авч гарахад мэдсэн
Эрх гурван үрээ цээжиндээ тэврээд
Ээж минь дотроо уйлж гэртээ үлдсэн
Ээжийгээ зовоохгүй гэж нууцхан газар
Эцэг таныг бодон гомд...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 116
2014-04-22, 09:02

Миний найзууд

Миний найзууд гэж дуу шуутай галзуу хонгорууд
Миний найзууд гэж дурлалдаа шатсан гал хамууд
Миний найзууд гэж хайр гэрэлтсэн цэцэгс
Миний найзууд гэж эрхэмлэн нандигнах эрдэнэс
Миний найзууд гэж хараад л хөгжилдөх марзан золигнууд
Миний найзууд гэж нэгнээ олсон ховорхон тохиол
Миний найзууд гэж насан туршдаа хамт байх нөхөд
Миний найзууд гэж дэлхийг гэрэлтүүлэх нар
Миний найзууд гэж Тэнгэрийг чимэх одод
Миний найзууд гэж Шөнийг гийгүүлэх сар
Миний найзууд гэж моддыг чимсэн навчис
Миний найзууд гэж голыг чимсэн хун


...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 73
2014-04-16, 10:29

I love you

Үдэш болгон чамайг үгүйлж ганцаардахдаа
Үнэн сэтгэлийн үгээ чамдаа салхиар илгээж
Үүр шөнийн заагаар чамайгаа
Үгүйлж сэрдэгээ би очьё
Үнэн юм шүү хайрт минь
Үнэнчээр би чамайгаа хайрлаж явдагаа
Зүрхэлж чамдаа хэлдэггүй байсан юм
Зүгээрээ чи минь зүүдэнд ирээд явснаас хойш
Зүүд болгондоо чамтай учрах л гэж
Зургийг чинь би нууцхан дэрлэж унтдаг байсан
Нандин бүхнээ чамдаа зориулах л гэж
Насан туршдаа чамайг л хайрлах гэж
Нарт хорвоод би мэндэлсэн юм
Алтан дэлхийд чамайг хайрлана
Амин зүрхээ андгайлан хэлье
Би чамд хайртай
...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 103