2014-04-29,08:47

Хайртай аав ээж хоёртоо зориуллаа

Хичээлээ тараад оройтож харихад минь
Хичнээн их санаа зововоо гэж үглэн угтдаг ээж минь
Давтлагатай байнаа нэлээн оройтох байх гэж утасдахад минь
Дөхөхөөрөө дохичихоорой гарч тосъё хэмээдэг дөлгөөн аав минь
Гэнэхэн сэтгэлдээ ээж аавын сүртэйг гайхаж
Гэрлэж амжаагүй явахдаа заримдаа төвөгшөөдөг байсан ч
Он цаг өнгөрч хүний хүн болоод
Оройтож харих болгондоо та хоёрыгоо үгүйлэх юм
Амьдрал хүн болгонд шудрага ханддаггүй гэдгийг
Аавыгаа хаалга саван цүнхтэй хувцасаа авч гарахад мэдсэн
Эрх гурван үрээ цээжиндээ тэврээд
Ээж минь дотроо уйлж гэртээ үлдсэн
Ээжийгээ зовоохгүй гэж нууцхан газар
Эцэг таныг бодон гомдлын нулимс урсгаж
Таныг хэзээ ч уучлахгүй хэмээн цээжиндээ шивнэсэн ч
Танхил үр чинь одооч тэгж чадахгүй л явна
Хэдий одоо угтаад тосох аав минь гэртээ байхгүй ч
Хонгор охин минийхээ сэтгэлд хэвээрээ л байгаа
Хоёр дүүг минь хүний зэрэгтэй болгох гэж зүтгэж яваа
Хайрт ээждээ баярлалаа гэж хэлж байгаагүй
Баярлуулахаасаа илүү зовоож үглүүлж байсан
Хажууд чинь байж өмөг түшиг болно гэж дотроо амалсан ч
Хэлсэндээ хүрэлгүй гэрээсээ явчихсан
Тэнэг охин үрээ ээж минь та уучлаарай
Ачит ээж минь, бид тандаа
Ачийг чинь хариулна гэж худлаа амлахгүй ч
Аз жаргалтай байлгахын төлөө
Ангаахай гурван үр чинь хичээх болноо . Хайрт аав ээж хоёртоо зориуллаа

Ангаахай гурван үр чинь хичээх болноо
. Хайрт аав ээж хоёртоо зориуллаа

Ангаахай гурван үр чинь хичээх болно
о

бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 114

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

:-)