2014-05-21,10:36

Ичиг ичиг

Аяа бас, буян хураасангүй насжисан хөгшид ичиг

 Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг

Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг

 Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

 Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг

Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг

Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг

 Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзари нар ичиг

 Аяа бас, өдөр хийдэд суугаад, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг

 Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг

 Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй, өртөг бодогч эмч нар ичиг

 Аяа бас, өөр^йн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хзрсүүчид ичиг

 Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг

Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөреө цалгайрагч номч нар ичиг

 Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг

Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг

 Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг

 Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хзн ч болов тэр ичиг ичиг

Аргаа бүү барагтун. Ай, хөөрхийнүүд минь ээ!

бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 66

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)