2014-04-30,10:46

Ганцхан ...

Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь ч хэлж зүрхлэхгүй..Түүндээ л би хайртай
Энэ хорвоогийн бүх хайртай хосуудыг
Миний найз хайрын бурхан учруулдаг юм
Эрхгүй нэг өдөр чамайгаа би олж харсан
Маргааш нь би найздаа хэлсээн
Тэгтэл чамайг надтай учруулсан
Тэсэлгүй чи намайг хайрласан
Тэр үеэс хойш бид хорвоогийн
сайхан хосуудын нэг болсон
Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зүрх догдлуулсан харцанд би дуртай
Будран орох цасанд би дуртай
Бусдаас илүү ганцхан чамд л дуртай
Нууцлаж явсан жилүүдийнхээ сэтгэлийг нээгээч хайрт минь
Нулимсан дусал солонгоруулан алаг нүдийг чинь бүрхжээ
Нандин ариун мөрөөдөл чинь зэрэглээ болон замхарав уу
Надад гэрэл гэгээ бэлэглэсэн атлаа оороо чи бүүдийв уу...
Он жилүүд ирсээр л он жилүүд одсоор л одоо ч би чамдаа хайртай


бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 25

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)