2014-04-29, 08:47

Хайртай аав ээж хоёртоо зориуллаа

Хичээлээ тараад оройтож харихад минь
Хичнээн их санаа зововоо гэж үглэн угтдаг ээж минь
Давтлагатай байнаа нэлээн оройтох байх гэж утасдахад минь
Дөхөхөөрөө дохичихоорой гарч тосъё хэмээдэг дөлгөөн аав минь
Гэнэхэн сэтгэлдээ ээж аавын сүртэйг гайхаж
Гэрлэж амжаагүй явахдаа заримдаа төвөгшөөдөг байсан ч
Он цаг өнгөрч хүний хүн болоод
Оройтож харих болгондоо та хоёрыгоо үгүйлэх юм
Амьдрал хүн болгонд шудрага ханддаггүй гэдгийг
Аавыгаа хаалга саван цүнхтэй хувцасаа авч гарахад мэдсэн
Эрх гурван үрээ цээжиндээ тэврээд
Ээж минь дотроо уйлж гэртээ үлдсэн
Ээжийгээ зовоохгүй гэж нууцхан газар
Эцэг таныг бодон гомд...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 116
2014-04-22, 09:02

Миний найзууд

Миний найзууд гэж дуу шуутай галзуу хонгорууд
Миний найзууд гэж дурлалдаа шатсан гал хамууд
Миний найзууд гэж хайр гэрэлтсэн цэцэгс
Миний найзууд гэж эрхэмлэн нандигнах эрдэнэс
Миний найзууд гэж хараад л хөгжилдөх марзан золигнууд
Миний найзууд гэж нэгнээ олсон ховорхон тохиол
Миний найзууд гэж насан туршдаа хамт байх нөхөд
Миний найзууд гэж дэлхийг гэрэлтүүлэх нар
Миний найзууд гэж Тэнгэрийг чимэх одод
Миний найзууд гэж Шөнийг гийгүүлэх сар
Миний найзууд гэж моддыг чимсэн навчис
Миний найзууд гэж голыг чимсэн хун


...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 73
2014-04-16, 10:29

I love you

Үдэш болгон чамайг үгүйлж ганцаардахдаа
Үнэн сэтгэлийн үгээ чамдаа салхиар илгээж
Үүр шөнийн заагаар чамайгаа
Үгүйлж сэрдэгээ би очьё
Үнэн юм шүү хайрт минь
Үнэнчээр би чамайгаа хайрлаж явдагаа
Зүрхэлж чамдаа хэлдэггүй байсан юм
Зүгээрээ чи минь зүүдэнд ирээд явснаас хойш
Зүүд болгондоо чамтай учрах л гэж
Зургийг чинь би нууцхан дэрлэж унтдаг байсан
Нандин бүхнээ чамдаа зориулах л гэж
Насан туршдаа чамайг л хайрлах гэж
Нарт хорвоод би мэндэлсэн юм
Алтан дэлхийд чамайг хайрлана
Амин зүрхээ андгайлан хэлье
Би чамд хайртай
...
бичсэн: urnaa төрөл: Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 103